Амжилтанд хүрэх нууц


Та амжилтанд хүрэх нууцаас мэдэхийг хүсч байна уу ??? Тэгвэл нэг уншаад үзээрэй.

1. Аугаа ихийг мөрөөд.Зөвхөн хүчиндээ итгэсэн агуу их мөрөөдөл л хүмүүсийн сэтгэл, оюун санааг хөдөлгөж чадна.


2. Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах.Өмнөө тависан зорилготой хүн л урдаа таарсан бартаатай замаар урагшилж чадна.


3. Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бүү бод.Би бол өөрийнхөө "Сэтгэл зүрх" хэмээх хөлөг онгоцны ахмад гэж бод.


4. Өөрийнхөө хүсэж дурлаж байгаа зүйлийг хий.Та үнэхээр хүсч байгаа зүйлээ хийж эхэлбэл амьдралдаа өөрийгөө дахин засч залруулна гэж хэзээ ч цагаа үрэхгүй.


5. Өөрийгөө шилдэг сайн болоход зориул.Таны амьдралын мөн чанар нь амьдралын үйл ажиллагааны ямар талбарыг сонгосноос үл хамааран эрхэм сайны туйлруу өөрийгөө хэдий чинээ их гүнзгий оруулснаар тодорхойлогдох болно.


6. Шургуу ажилла.Та хэдий чинээ шургуу ажиллана төдий чинээ аз жаргалтай болно.


7. Амьдралынхаа туршид суралцахаа бүү зогсоо.Бүх л амьдралынхаа турш суралц. Тасралтгүй суралцах нь аль ч салбарт амжилт олохын нууц юм.


8. Эхлээд өөрөө өөртөө төл.Хөдөлмөрлөж олсон мөнгөнийхөө нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрвээ та мөнгөө хэмнэж чадахгүй бол таны сүр жавхлагийн үр хэзээ ч соёолохгүй.


9. Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал.Хэрэв та өөрийнхөө үйл хэргийг оргилд нь гаргах юм бол таныг ажил үйлсээрээ хурдан урагшилж, их мөнгөтэй болоход юу ч саад болохгүй.


10. Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул.Бусад хүмүүсийн хүсч байгаа зүйлийг олж авахад хангалттай тусалж чадвал та амьдралдаа юу хүссэнээ бүгдийг авч чадна.


11. Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд.Хоёрдмол сэтгэлтэй хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй.


12.Өөрийгөө хурдан шаламгай итгэлтэй ажилтан болгож хүмүүжүүл.Өөрийнхөө ажлыг өөрөө л хий. Тэгэхдээ зөвхөн өөрийнхийгөө биш түүнээс арай илүүг хий. Үүгээрээ та өөрийнхө хөдөлмөрчийг харуулах болно.


13. Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай.Ялалт хааяа ирдэггүй харин байнга ирэх ёстой гэж бод.


14. Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо.Танд таалагдах, таалагдахгүй хамаагүй хийж буй зүйлдээ сэтлгэлээсээ ханд.


15. Өөрийн төрөлхийн бүтээлч чанараа бүү саармагжуул, улам хөгжүүл.Дүрслан бодох нь бодит зүйлээс илүү чухал. Хандлага сайтай, халамжтай хүмүүстэй хамтарч ажилла.


16. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь.Аз жаргалын түлхүүр бол эрүүл мэнд. Эрүүл биед саруул ухаан оршино.


17. Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай.Үймээнийг дарья гэвэл хариу үйлдэл хийж тэднийг балмагдуулан дар. Амжилтгүй, бүтэлгүй болох хуилбарыг хэзээ ч бүү сонго.


18. Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул.Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогыг юу ч орлож чадахгүй. Авьяас ч түүнийг орлож чадахгүй.

No comments:

Post a Comment