Дуртай дүрсээр нь шинжихүй


Та квадрат, гурвалжин, тэгш өнцөгт, дугуй, тахир муруй дүрсний алийг сонгох вэ. Сонголтоо эхэлж хийгээд цааш нь уншаарай.
Квадрат. Хөдөлмөрч, зүтгэлтэй эхэлсэн ажлаа заавал дуусгадаг. Тэд зорьсон зорилгодоо хүрэхийн тулд туйлбартай тэмүүлдэг хүмүүс. Тэвчээртэй, эрэмбэ дараатай ажиллах чадвартай. Тэд амьдралаа төлөвлөгөө ёсоор төсөөлнө. Гэнэтийн явдлыг таашаахгүй, жигд хэмнэл алдагдахад дургүй.
Гурвалжин. Удирдах чадварыг эзэмшсэн улс. Эрч хүчтай, дайчин, гал цогтой. Тодорхой зорилго тавьж түүндээ хүрэхээр тэмүүлдэг. Нэр төрд дуртай, аливааг бодитоор үнэлж, удирдан чиглүүлэх дуртай.
Тэгш өнцөгт. Аж төрөх ёсоо голж, сэтгэл дундуур явдаг. Амьдрал байдлаа дээшлүүлэхийг ямагт эрмэлзэнэ. Тэд сэргэлэн цовоо, сониуч зантай, болж байгаа элдэв явдлыг шохоорхон сонирхдог зоригтой хүмүүс.
Дугуй. Өндөр мэдрэмжтэй бусад хүний бэрхшээл, гунигийг ойлгож хуваалцана. Бусдын баяр хөөр, зүдгүүр зовлонг өөрийн юм шиг хүлээж авдаг. Маргаан зөрөлдөөн гарахад түрүүлж буулт хийж чаддаг. Эсрэг үзэл бодлоос нийтлэг зүйл олохыг эрмэлзэнэ.
Тахир муруй дүрс. Уран бүтээлийг билэгдэнэ. Өвөрмөц зүйлс, бүтээлийг эрмэлзэх нь бий. Амьдралын туршлагаар батлагдсан зүйлсийг хүртэл үл зөвшөөрч, шинийг эрэлхийлдэг. Хамгийн хөөрүү, романтик хүмүүс.

No comments:

Post a Comment