Гайхалтай тохиолдлууд


Марк Твен болон сүүлт од Галлей: Алдарт зохиолч Марк Твен нь 1835 онд буюу Галлей сүүлт од дэлхийн хажуугаар өнгөрөх мөчид мэндэлжээ. Харин тэрээр 1910 онд Галлейг дэлхийн орбитод дахин үзэгдсэн өдөр таалал төгссөн байна. Марк Твен 1909 онд “Миний бие энэ хорвоод Галлей одтой хамт ирсэн бөгөөд дараа жил түүнтэй хамт буцна” гэж зөгнөсөн байдаг.

Галт тэргэн дэх сонин тохиол: 1920 онд гурван эр нэгэн галт тэрэгний нэг купенд сууж яваад танилцжээ. Эхний эрийг Бинкхэм, хоёр дахийг Пауэл, харин нөгөө залууг нь Бинкхэм-Пауэл гэдэг болохыг мэджээ. Англи улсад ховорхон тохиолддог дээрх нэртэй залуус хоорондоо ураг төрлийн ямар ч холбоогүй байсан гэнэ.

Алуурчин такси: Бермудын арлуудын оршин суугч нэгэн залуу 1975 онд мотоцикл унаж яваад таксинд мөргүүлж амиа алджээ. Тэгтэл яг нэг жилийн дараа амь үрэгдэгчийн төрсөн ах нь яг тийм байдлаар нөгөө ертөнцрүү оджээ. Түүний ах яг тэр мотоциклийг нь унаж яваад, өнөөх л таксинд дайруулсан бөгөөд хамгийн хачирхалтай нь дүүг нь осолдох үед тэрхүү таксинд сууж явсан зорчигч нь хүртэл ахыг нь дайрах үед бас л зорчиж явсан байжээ.

Нэг өрөөнд орсон хоёр Бринсон: 1950-д оны сүүлээр Жорж д.Бринсон гэгч эр ажил хэргийн айлчлалаар Кентакки мужид очихдоо Brown гэх зочид буудалд саатжээ. Тэрээр 307 дугаартай өрөөний түлхүүр авсан бөгөөд буудлын үйлчлэгчийг дуудахад нь шууд л нэгэн захидал өгсөн нь түүний нэр дээр байжээ. Яг тэр буудлын 307 тоотод түүнийг орно гэдгийг нь захидлын эзэн урьдчилан мэдсэн гэж бүгд бодоцгоож байжээ. Тэгтэл тун удалгүй яг тэр өрөөнд нь түүний амидаа, ноён Жорж Д.Бринсон хэсэг хугацаанд байж байгаад гарсан гэдгийг олж тогтоожээ.

No comments:

Post a Comment