Дэлхийд зартай 10 луйвар


10. Цагаан ордонг 1925 онд нэгэн залжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг гарч байв.

9. Эйфелийн цамхаг. 1925 оны 3 сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь зартай нэгэн луйварчин олж мэдээд ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд цамхагийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь зартай нэгэн луйварчин олж мэдээд ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд цамхагийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж “хошгируулж” байгаад хөдөөнөөс ирсэн нэгэн баян зарчихжээ.

8. Санкт Петрбург хотноо байдаг өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нүсэр том байгууламжийг 4 ч удаа зарж, түрээсэлж байсан байх юм.

7. Английн луйварчин Америкаас ирсэн баян эрд ангийн үндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хөшөө, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бүх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод өгсөн гэнэ шүү.

6. Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мөн л Америкийн баян жуулчинд зарчихжээ.

5. Колизей. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн домогт Колизейг нэг эр засварлахаар шийджээ. Тэрээр өөрийгөө Засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж “албан тушаалтанд” ихээхэн хэмжээний хахууль өгчээ.

4. Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон үзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хүмүүст 18 удаа бүхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг Францын цагдаа нар баримтаар нотолсон байдаг.

3. Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгүй зүйл. Гэвч Австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад Засгийн газар эргэн тойрныхоо боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэсэн маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээлэл сонссон бизнесмэн шууд л газар дээр нь мөнгө тоолон өгсөн байна. Хожим луйварчныг олж таван жилийн ялаар шийтгэсэн байдаг.

2. Пиза. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизагийн цамхагийг мэдэхгүй хүн байхгүй. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян Америк эрд “Цамхагийг удахгүй жинхэнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргүй шинэ байшин барих болсон” гэж аэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэнэ.

1. Нэг луйварчин мөн л баян Америк эрд Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-бен цамхагийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр заржээ. Баян Америк эр нөгөө эрхээ барьж ирээд бөөн юм болж. Тийм эрхийг өгөх боломжгүй, мэхлүүлсэн байна гэж хэлтэл итгэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-бений хамгийн дээд давхарт нь гаргаж үзүүлсний дараа л мэхлүүлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бүхэлдээ эзэлж байдаг юм гэнэлээ.

No comments:

Post a Comment