Танд ямар нарны шил зохих вэ?


Урт гонзгой нүүртэй бол: Урт нарийхан нүүр нь дөрвөлжин хэлбэрийн нүүртэй төстэй бөгөөд чих, хацрын өргөн нь ойролцоо байдаг. Нүүрний тэв хэсгийг бүрхсэн нүдний шил илүү зохимжтой харагдах болно.

Зууван нүүртэй бол: Ямар ч төрлийн хэлбэр болон хүрээтэй нүдний шил энэ царайнд тохиромжтой байдаг. Зууван хэлбэрийн царай хамгийн зөв пропорцтой байдаг ажээ.

Дөрвөлжин нүүртэй бол: Ийм хэлбэрийн царайнд хүрээ нь нарийн шил илүү тохиромжтой. Гэхдээ хүрээнийх нь дээд хэсэг өндөр байх хэрэгтэй. Доош бага зэрэг унжсан хэлбэртэй шил тохиромжтой.

Дугуй нүүртэй бол: Тэгш болон хурц өнцөгт хүрээсэй шил сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Мөн түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг чинь нарийн болгож харагдуулна.

Гурвалжин нүүртэй бол: Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том болгож, тэнцвэржүүлж харагдуулдаг байна.

Тэгш өнцөгт царай: Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүс дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царайг хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.

No comments:

Post a Comment