Хайр


Бяцхан охин ээжийнхээ гараас хөтлөлцөн алхана. Тэгээд гэнэт зогтусав. Түүний анхаарлыг татсан зүйл бол аавтайгаа дугуйн дээр сундалдан яваа нэгэн охин байлаа. Тэр охин дугуйны арын суудал дээр сууж аавыгаа араас нь чанга гэгч нь тэвэрсэн байлаа. Тэд нэгэн зүйлийг ярилцаж инээн нэлээн хөгжилтэй явцгаана.

Ээж нь түүнийг анзаараад:

- Гэрт нь зөндөө тоглоом байхад чи бас л дугуйнаас нүдээ салгаж чадахгүй байна уу? Чи үнэхээр дугуйтай болмоор байгаа бол аавдаа хэлээд авахуулж болно шүү дээ.

Бяцхан охин аяархнаар:

- Дугуй руу нь биш охин руу нь харсан юмаа. Аав нь дугуй унаж байхдаа ч хүртэл үргэлж түүнтэй ярьж байсныг л . . .

Ээж нь сонсоогүй бололтой түүний малгайг засаад:

- Найзууд чинь ийм хүйтэнд сургуульдаа алхаад л ирдэг шүү дээ. Харин чиний аав их ажилтай байдаг ч гэсэн чамайг машинаараа сургуульд чинь хүргэж өгдөг биз дээ гэв. Бяцхан охин дугуй руу харсаар л байлаа. Ээж нь түүн рүү шоолонгуй хараад:

- Чи дугуйнд тийм дуртай юм бол аав чинь чамайг ч бас дугуйгаар хүргэж өгч болно шүү дээ гэв. Охин нулимсаа арчаад:

- Тэгмээр л байна. Тэгвэл аавыгаа ядаж араас нь ч болов тэврэх юм билүү. .

No comments:

Post a Comment