Дурлалын 9 шинэ дүрэм


Хайрттайгаа муудалцчихсан уу? Facebook-ынхээ статусыг сольж, найзууд руугаа мессеж бичихээсээ өмнө дурлалын шинэ дүрэмтэй танилцагтун.

Өөрийгөө нэгт тавь
Өөрийгөө нэгт тавьдаг хосууд, үргэлж бие биенээ эхэнд тавьдаг хосуудаас муудалцах нь хэд дахин бага байдаг гэнэ. Өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах, илүү боловсруулах тал дээр илүү анхаарвал нөгөө хүндээ ч зааж өгөх, үлгэр дууриал болох зүйл олонтой болно. Та хоёрын харилцаа ч байнга дэвшиж, шинэ түвшинд гарч байгаа бие биенээ харвал илүү өсөх болно.

Хааяа 5 минутын секс хийж бай
“Шуурга шиг” секс танд романтик санагдахгүй байж мэднэ. Гэвч түргэн хугацаанд ассан хүслийн гал та хоёрын харилцааг бэхжүүлдэг аж. Учир нь энэ үед допамин, окситоцин хэмээх хайрын мэдрэмжийг бататгадаг хоёр бодис ялгардаг. Удаан оршил бүхий сексийг байнга хийвэл сонирхолгүй, бас залхмаар шүү дээ.

Ууртай үедээ орондоо ор
Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн явуулсан судалгаагаар хүн орондоо ороод, унтахаасаа өмнө урьднын ой санамжуудаа сэргээн бодож тулгарсан асуудлыг шийдэх шинэ замыг олох чадвартай байдаг аж.

Маргаанаа олон түмэнд бүү зарла
Бид хамтрагчтайгаа хэрэлдсэн эсвэл муудалцсан үедээ Twitter, Facebook, Yahoo messenger зэрэг нийтийн сүлжээндээ хамгийн түрүүнд уураа “зарладаг”. Ямар ч өнцгөөс харсан энэ нь тийм ч ухаалаг алхам биш юм. Үүссэн асуудлыг энэ нь улам хүндрүүлэх ч тохиолдол бий учраас үүний оронд шууд түүнтэй ний нуугүй ярилцах нь зөв шийдэл юм.

Дурлалын асуудалтай найзаас хол бай
Ялангуяа бүсгүйчүүд нөхрөөсөө салсан, эсвэл нөхөртэйгөө үргэлж муудалцдаг хүүхнүүдтэй нөхөрлөвөл тун өөрсдийнх нь хайр ч бас тэднийх шиг төгсгөлтэй болох нь элбэг.

Ажил, гэр хоёроо ялгаж салга
Гэртээ ч ажлаа хийсээр байвал таны харилцаанд асуудал үүсэх тоо тэр чинээгээрээ олширно. Үүнийг зохицуулахын тулд хувийн болон гэр бүлийнхээ зохион байгуулалтыг эргээд нэг хараарай.

Санхүүгийн тал дээр зохицуулалт хий
Хосууд ихэвчлэн мөнгөгүй байгаагаасаа биш, мөнгөө хэрхэн зохицуулах, захиран зарцуулахаа мэдэхгүйгээсээ болж маргалддаг. Сар бүр хамтдаа сууж байгаад санхүүгээ тооцоолж байгаарай.

No comments:

Post a Comment