Зурган дээр хэрхэн гоё гарах вэ
Зураг авахуулах дуртай ч зурган дээрээ нэг л биш санаандаа таархаар гарч чадахгүй байнуу. Сонирхоод л үз...
- Гараа ташаан дээрээ тавь: Хэрэв өгзгөөрөө махлаг бол ингэж нуудаг. Эрхий хуруу доош харсан, мөр хойш гэдийсэн бол тохой мөр ёрдойгоод байдаггүй.
- Эргэж харах: Зөөлөн эргэж мөр давуулан харах нь гайхамшигтай үр дүн өгдөг. Энэ нь маш нууцлаг мэдрэмтгий хүний дүрийг гаргаж өгнө. Гэхдээ энэ үед мөр нүцгэн байх ёсгүй.
- Хажуугаас авхуулахдаа: Эмэгтэй хүн хөхөө том гаргахыг хичээдэг. Үүний тулд мөрөө унжуулхгүй сайн өргөх хэрэгтэй. Дараа нь бага зэрэг эргэж дуран руу харвал гоолиг, хөх том харгддаг. Нуруу шулуун гэдсээ татсан бол биеэ барьсан мэт харагдана. Тиймээс хөлөө нийлүүлж эсвэл нэг хөлөө урагш нь тавих хэрэгтэй.
- Хэрэв босоо зураг бол: Хөлөө алцайж зогсох хэрэггүй. тэгвэл тун хүнд жинтэй, махлаг, богино хөлтэй харагдана. Тиймээс хөлөө нийлүүлж эсвэл нэг хөлөө урагш нь тавих хэрэгтэй.
- Зөв инээ: Мушийн инээх, амаа том ангайлган инээх хэрэггүй. Зураг авах үед сайхан инээдэмтэй зүйлийн талаар бодож амаа нээлгүй хөнгөн инээдэг. загвар өмсөгчдийн мэргэжлийн инээд нь инээх үедээ хэлээ дээд шүднүүддээ шахах юм. Энэ үед нүүр унждаггүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment