Хооллох соёл


Орон орны хооллох соёл єєр байдаг. Зарим нь тойрч суугаад хооллож байхад нєгєє хэсэг ганцаараа сууж зоогоо барихыг илvvд vзэх тохиолдол бий.
Монголчууд нvvдлийн соёлтой ард тvмэн. Єєрєєр хэлбэл, ширээ засаж лаа асаагаад сэрээ хутгыг хэрэглэдэггvй. Гэхдээ энэ нь соёлоос хоцрогдсон гэсэн vг биш юм. XXI зууныг даяаршлын хэмээн тодотгодог. Иймээс уншигчиддаа дараах зєвлєгєєг хvргэж байна.

1.Та суусан даруйдаа шууд ширээн дээр байгаа алчуурыг дэлгэж, євдгєн дээрээ тавих хэрэгтэй. Хэрвээ алчуур их том байвал давхарлаад тавьж болно. Босох шаардлагатай тохиолдолд алчуураа тавагныхаа баруун талд эвхэж тавина. Гэхдээ алчуурыг хэзээ ч сандал дээрээ тавьж болохгvй. Алчуурыг нусны алчуур мэтээр ашиглаж болохгvй гэдгийг санаарай.

2.Ширээнийхээ ард сууж байхдаа аль болох биеэ чєлєєтэй байлгах хэрэгтэй. Гэхдээ бєгтийж болохгvй. Мєн тохойгоо ширээн дээр тавихгvй байхыг хичээгээрэй. Ширээний нєгєє хэсэгт хvрэх гэж сунаж болохгvй. Та хэн нэгний хоолонд хувцсаа дvрчихэж магадгvйг анхаараарай.

3.Ширээнд хамт сууж буй хvмvvсийн тань хоол ирэхээс ємнє хоолоо амсаж болохгvй. Хамт хооллож буй хvмvvстэйгээ ижил тvвшинд хоолло. Ингэхгvй бол та хэтэрхий эрт эсвэл хамгийн сvvлд хооллож дуусна.

4.Хоолоо бага багаар хазаж, амаа ангайлгvй зажлах ёстой. Амаараа дvvрэн хоол хийчихээд ярьж болохгvй бєгєєд чимээ гарган идэх, асгаж цутгахгvй байх хэрэгтэй. Энэ нь бусад хvмvvст таалагдахгvй. Юм уухаасаа ємнє аман доторх зvйлээ идсэн байх ёстой .

5.Хэрвээ талхан дээр цєцгийн тос тvрхэх хэрэгтэй болсон бол эхлээд цєцгийн тосоо тавган дээрээ тавих ёстой. Харин дараа нь тvvнийгээ талхан дээрээ тvрхэнэ. Талхаа зvсэх хэрэгтэй. Тэгээд талхаа идэх бvрдээ цєцгийгєє тvрх. Тэрнээс бvгдэнд нь нэг дор тvрхэж болохгvй.

6.Шєл уухдаа дуу чимээ гаргалгvйгээр сорж идэх хэрэгтэй. Хэрвээ шєлєє уугаад дууссан бол халбагаа шєлнийхєє доод талын тавган дээр, vнэхээр шаардлагатай бол шєлнийхєє тавган дотор хийх хэрэгтэй.

7.Тавган дээр vлдсэн сvvлийн ногоо зэргийг авахдаа сэрээ эсвэл жижиг талх ашиглаж болно. Гараа ашиглаж болохгvй.

8.Гар утсаа унтраа. Хоол идэж байхдаа гар утас ашиглана гэдэг бvдvvлэг ба бусад хvмvvст ядаргаатай санагдана.

9.Шаардлагатай тохиолдолд тэгэхгvй юу, баярлалаа гэх vгнvvдийг хэрэглээрэй. Хоол хичнээн гоё биш байсан ч сайхан байсан гэж хэл. Хоолыг хийхийн тулд хvч хєдєлмєр гаргадгийг анхаарах хэрэгтэй юм.

No comments:

Post a Comment