Эрчүүдийн нууцад халдахуй



Нууц амрагтай эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байдаг бол хүүхнүүдийн 75 хувь нь нөхрөө орхиод нууц амрагаа дагаад авахад бэлэн байдаг гэнэ.
Эрчүүд аятайхан дүр төрхтэй байх нь хүүхнүүдэд илүү үнэлэгдэж таалагддаг хэмээн хүмүүс боддог. Гэтэл амьдрал дээр тийм биш ажээ. Харин ч бүр царай муутай эрчүүд нь илүү үнэлэгдэж, нэр хүндийн оргилд амархан гардаг хэмээн сэтгэлзүйчид тогтоожээ. Эрчүүд их нэрэлхүү улс.

“Эрчүүдэд ямар эмэгтэй илүү их таалагддаг" бол хэмээн хүүхнүүд аазгайтдаг. Мэдээж эрчүүд болгонд өөр өөр хүүхнүүд таалагддаг байж таарна. Гэхдээ яагаад ч юм эрчүүд мини юбка өмссөн хүүхнүүдийг илүү таашаадаг гэнэ. Харин урт бариу юбкатай хүүхнүүдийн тухайд бол эрчүүд тэднийг дэндүү эрхэмсэг хэмээн үздэг болохыг сэтгэлзүйчид тогтоожээ.

Эрчүүдийг хүүхэн харахаараа сээтэгнүүр зантай, их хөнгөн явдалтай хэмээн ихэнх эмэгтэйчүүд боддог. Гэтэл амьдрал бас ч тийм биш гэнэ. Нийт эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байхыг маш ихээр хүсдэг болохыг Америкийн эрдэмтдийн гаргасан судалгаа тогтоосон байна.

Эрчүүдэд ямар сайн талууд байдаг бол хэмээн хүүхнүүд тааж яддаг. Тэдэнд сайн чанарууд бий. Жишээ нь тэд мөнгөтэй илүү сайн харьцаж чаддаг. Хүүхнүүдийг бодвол тэд өр зээл бага тавьдаг. Үрэмтгий зангүй. Харин ч хадгалж хамгаалахдаа хүүхнүүдээс илүү. Гэтэл эмэгтэйчүүд болохоор эсрэгээр түрийвчин дэх мөнгөө тэсгээдэггүй маш амархан үрж орхидог зантай.

Эрчүүд хэдийгээр дурламтгай ч юм бүхний түрүүнд хайр дурлалыг тавиад байдаггүй. Анхны болзоонд очлоо ч хайртай бүсгүйтэйгээ юу ярихаа мэддэггүй. Харин хүний дор орохгүйн тулд ажил мэргэжилтэй болохыг илүүд үздэг аж.

Эрчүүд туранхай хүүхэнд дуртай мөртлөө өөрсдөө гол төлөв тарган байдаг. Тэдний 46 хувь нь илүүдэл жинтэй байдагч 70 хувь нь өөрсдийгөө хэвийн жинтэй гэдэгт итгэдэг. Зарим хүүхнүүд бага зэрэг махлагдуу эрчүүдэд талтай байдаг.

Тэд туранхай эрчүүдийг ямар нэг учир дутагдалтай гэж үздэг. Ганц биеэр удаан явсан эрчүүд эхнэр авах талаар юм боддоггүй. Тэд өөрийн хувцаслалт болон биеийнхээ галбирт илүү анхаарал тавьдаг байхад эхнэртэй эрчүүдийн дөнгөж 11 хувь нь л өөрт нь хувцас чухал үүрэгтэй гэж үздэг ажээ.

No comments:

Post a Comment