Тэд бие биенээ мөнхөд хайрласан


        Мөнхийн хайр дурлал. Энэ дэлхий дээр бие биенээ мөнхөд хайрласан ямар олон хосууд байдаг билээ? Харин хүн бүхний дунд хайр дурлалдаа эцсийн амьсгалаа хүртэл зориулцгаасан алдарт хайруудыг цөмөөрөө эргэн нэг санацгаая.

Одиссей ба Пенелопа
Бурхан хvртэл Одиссейг троянскийн дайнаас эргэж ирнэ гэдэгт итгэхгvй байсан. Тэр 25 жил сураггvй байсан ч тvvний хайртай vнэнч гэргий Пенелопа тvvнийг эргэж ирнэ гэдэгт итгэл т
өгс хvлээж чаддаг. Иймээс ч Одиссей тvvнийхээ vнэнч бас няцашгvй сэтгэлийн vрээр өмнөө тулгарсан бvхнийг даван туулж эсэн мэнд эргэн ирж чаддаг билээ.

Ромео Ба Жульетта
Айдас vзэн ядалтын дор тэд бие биенээ хайрлан дурладаг. “Чамгvйгээр би vхэх болно” гэж тэд худал амлаагvй. Эмгэнэлт т
өгсгөлтэй энэ хосын тvvх vеийн vед дурлалт хосуудад vлгэр болж мөнхийн хайрын тухай мөрөөддөг нэгний сэтгэлд хоногшсон сайхан тvvх.

Николай Резанов ба Кончита Аргуэльо
Хайр дурлалынхаа эрэлд гарч гvн Резанов далайг гатлан Америкыг зорьдог. Тэр бас испани бvсгvй Кончита бие биедээ анхны харцаар дурладаг. Гэвч тэднийг сайхан амьдрал хvлээж байсангvй. Оросын хааны зарлигаар сурвалжит нутгийн бvсгvйтэй гэрлэх гэрлэлт Резановыг хvлээж байв. Тvvний аялал дуусч хайртай бvсгvй Кончитагаа орхин одохоос
өөр аргагvй байлаа. Кончитагийн хувьд тэрээр сахил хvртэн сvмд сууж хайртыгаа 35 жилийн турш дуугаа хураан хvлээсэн билээ.

Мастер ба Маргарита
Маргаритагийнхаа т
өлөө тэрээр чөтгөр шуламд сvнсээ өгөхөд ч бэлэн байсан. Тvvний хувьд нарт ертөнцөд хайртай бvсгvйтэйгээ хамт байхаас өөр ямар ч зvйл тvvнийг хvний ертөнцөд уяж чадаагvй.

Ахмад Грей ба Ассоль
М
өрөөдөл биелсэн тухай тvvх. Ассоль хэзээ нэгэн цагт хөлөг онгоцтой хаанхvv ирж өөрийг нь аваад явах болно гэж мөрөөддөг байлаа. Тэр өдөр бvр тэнгисрvv очдог байсан ба хvмvvс тvvнийг шоолон хөхрөлддөг байв. Мөрөөдөлдөө амьдардаг vзэсгэлэнт охины ухай ахмад грей сонсон тvvнийг олж очихыг хvсдэг ба тэд бие биенээ олсоноор охины мөрөөдөл биелж тэр мөнхөд хамтдаа байж vнэнчээр бие биенээ хайрладаг.

No comments:

Post a Comment