Эмэгтэй хүн сайхан харагдах бяцхан нууц


Эмэгтэй хvн бvрт секслэг, сайхан харагдах єєрийн бяцхан нууц байдаг. Харин зуны бvгчим єдєр гоо сайхнаа хадгалахад хvндрэлтэй байх нь бий. Гэвч ямар ч vед дур булаам харагдуулах хvсэл байх нь чухал.

Ариун цэврийн нойтон салфетка
Сэргээх, нянг устгах бодис шингээсэн байдаг. Аян замд болон халуун єдєр маш тохиромжтой. Гар дор тэр бvр чийгшvvлэгч байхгvй vед хэрэглэх нь хєнгєхєн шvршvvрт орсон мэт тааламжтай.


Ариун цэврийн дезодрант
Арьс арчлах vйлчилгээтэй. Арьсны салстыг гэмтээлгvй тэжээл єгдєг. Зєєлєн vнэр нь хєлсний болон бусад эвгvй vнэрийг єдрийн туршид дарах чадвартай.


Хувийн ариун цэвэрт зориулсан шингэн саван
Єдрийн туршид хуримтлагдсан ялгарлыг арилгаж тансаг vнэртэй болгоно. Харин энгийн саванг хєєсрvvлж биеэ угаахад эмэгтэй хvний бэлэг эрхтний хvчиллэг орчныг алдагдуулж улайлт, цочрол єгч, загатнаа vvсгэдэг байна. Шvршvvр эсвэл ваннд орохдоо шингэн саван хэрэглэ. Сэргэг, сайхан vнэртэй шингэн саван єдєр тутмын ариун цэврийг сахих шилдэг арга болно. Шингэн саван нь арьсыг цэвэрлэж, чийгшvvлж, чангаруулан тэжээлийн бодисоор хангадаг vйлчилгээтэй.


Ваннд зориулсан анхилуун тос / Буйлс, сарнай цэцэг, цагаан лавын/
Эдгээрийн найрлаганд эфирийн тос, витамин, ургамлын экстракт / найрлага, ханд/, арьсыг зєєлєн, гєлгєр болгодог ханаагvй єєхний хvчил зэрэг анагаах бодис ордог байна. Хоёр аяга цєцгийг 3-4 дусал анхилуун тостой холиод 37 хэмийн усанд хийнэ. Унтахын ємнє ваннтай усанд ороорой. Тосны vйлчлэлийг сайтар шингээхийн тулд биеэ бvv арчаарай.

No comments:

Post a Comment