Эрчүүдийг дуртай өнгөөр нь шинжье

Эрчүүдийг чухам ямар өнгөнд дуртай болохыг мэддэг бол ямар ааш зантайг нь тодорхойлж болох ажээ. Нөхөр тань ямар өнгөнд дуртайгаар нь хэр халамжтайг нь мэдэж болох нь.

Улаан өнгөнд дуртай бол...
Энэ өнгөнд дурлагчид сонин зантай. Харилцааны хувьд эелдэг ч хэт задгай, бусадтай хамаагүй харилц­даг. Маш сайн халамж­тай ч зарим нэг үйлдэл нь дэмий ч юм шиг санагдана. Аливаад голч байдалтай хандаж чаддаггүй. Эелдэг ч эхнэртээ ширүүлэх нь бусдын гайхаш­ралыг төрүүлдэг. Олон хүнтэй орчинд байх дуртай. Хүн бүртэй дотно харилцдаг учраас түүнийг эмэгтэй хүнтэй орхиж болохгүй.

Хүрэн өнгөнд дуртай бол...
Маш сайн нөхрийн шинжийг агуулсан байдаг. Гэвч хааяахан эхнэрийнхээ сэтгэлийг ойлгохгүй зовоох нь бий. Дэг журам сахихыг эрхэм чухалд тооцдог. Үнэт эдлэл, хөрөнгө мөнгөнд хайхрамжгүй ханддаг хэдий ч эхнэртээ түвэг учруулаад байдаггүй.

Нил ягаан өнгөнд дуртай бол...
Бие томтой, тогтворгүй, онгироо, гал дөлтэй, эрч хүчтэй мэт боловч мэдрэмж сайтай. Энэ өнгөнд дурлагч­дын эхнэр түүнийг сайн ойлгохыг хичээх хэрэгтэй бөгөөд хүлээцтэй ханд. Уур уцаар болоод байдаггүй ч сэтгэлээр унасан үедээ хэнд ч дотор сэтгэлээ нээж чаддаггүй, ганцаарддаг. Эхнэртээ хайртай боловч түүнийгээ байнга ил гаргаад байдаггүй үнэнч нөхрүүд юм. Зарим үед түүнийг эхнэрээс нь өөр хүн ойлгоход хэцүү мэт санагддаг.

Улбар шар өнгөнд дуртай бол...
Сэтгэл санаагаар өөдрөг байдаг хэдий ч өөрийг нь гэсэн зусарч, бялдууч хүмүүсийг таньж чадалгүй нөхөрлөдөг. Үргэлж шинэ хүнтэй танилцаж байдаг. Энэ занг нь эхнэрээс нь өөр хүн дарж чадахгүй.

Ногоон өнгөнд дуртай бол...
Ихэд номхон, дөлгөөн, тайван, ёс журамтай, хажуу дахь хүндээ байнга санаа тавьдаг. Бусдыг ойлгохыг хичээдэг, өрөвч, аливаад хүлээцтэй ханддаг, эдийн шуналгүй хүн байдаг. Хүүхдэд их хайртай.

Шар өнгөнд дуртай бол...
Шар өнгөнд дурлагчид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд тэдний хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг. Гэвч ийм эрчүүдийн сэтгэлийг ойлгож мэдэхэд хэцүү. Их холын бодолтой, бүх зүйлд өөрийнхөөрөө байх дуртай. Бас ганцаараа байхыг эрхэмд үздэг. Эхнэртээ тийм ч халамжтай бус. Энэ өнгөнд дуртай эр хүнд татагдсан бол та үргэлж ганцаардах болно.

Хар өнгөнд дуртай бол...
Их шударга, олуулаа бужигнах дуртай, хөдөлмөрч занг эрхэмлэдэг. Түүнтэй хамтарч ажиллахад тун хялбар. Өндөр дээд албан тушаалд дэвших бодолтой байдаг ч амьдрал дээр хэрэгжүүлэх нь ховор. Түүнд тэмцэх ур чадвар дутагдаж байдаг. Хар өнгөнд дурлагч нөхөртэй эхнэр цайлган цагаан сэтгэлтэй л бол жинхэнэ эвсэг, сайхан гэр бүл болно.


No comments:

Post a Comment