Модон чихэр идэх нь сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг


Модон чихэр сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг гэж та сонсож байсан уу. Mодон чихэр идэх үед ам, гараа зэрэг хөдөлгөж идэх процес нь сэтгэл санааны тайван бус байдал, сэтгэл түгшүүрийг арилгаж, анхаарлыг өөр зүйлд шилжүүлж өгдөг учир сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.

Хүүхэд чинь хичээлээ тогтож сууж хийхгүй, оюутнууд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхгүй, ажил дээр гараас юм гарч өгөхгүй, сэтгэл санаа нэг л тогтворгүй байвал модон чихэр энэ асуудлыг тань шийдвэрлэж чадна.

Чупа Чупс- ийг жаахан хүүхдүүд амтархан хүлхэж, арай том болсон хойноо бүр илүү дуртай болдог учир нь модон чихэр анхаарал төвлөрүүлж, хүмүүс хоорондын харилцааг сайжруулдагт оршдог байна.

Модон чихэр хүлхэх нь өсвөр насны хүүхдүүдэд нийгмийн янз бүрийн орчинд сэтгэл түгших байдлыг багасгаж, өөртөө итгэх итгэлийг төрүүлж, бас эрх чөлөөг мэдрүүлж өгдөг учир тэд чупа чупсыг улам илүү хэрэглэх хүсэлтэй болдог байна.

Мөн өсвөр насны хүүхдүүд чупа чупсын 60 гариу нэр төрлөөс өөрт таалагдах амтаа сонгож авснаар өөрийн бие даасан байдлаа улам илүү мэдэрдэг. Үүгээр ч зогсохгүй, өсвөр насны хүүхдүүдийг тамхи татахаас хол байж, архи, пиво гэх мэт янз бүрийн чанаргүй хүнсэнд уруу татагдахгүй байх, ирж буй мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлж, үр ашигтай харилцаа холбоо тогтооход тустай өвөрмөц бүтээгдэхүүн гэнэ. Тухайлбал хүүхдүүд гэртээ хичээлээ хийх үедээ модон чихэр хүлхвэл анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлдэг гэдэг нь туршилтаар тогтоогджээ.

Насанд хүрэгчдийн хувьд модон чихэр хүлхэх нь чихэр идэхээс тусдаа ойлголт бөгөөд хүнийг гоёмсог, тачаангуй харагдуулдаг гэнэ.

Тиймээс жаахан хүүхдүүд чупа чупсын өнгө, амтанд татагддаг бол насанд хүрэгчид илүү бие хүн гэдэг үүднээс өөрийн имидж, дүр төрхийг илэрхийлэх зорилгоор модон чихрийг өөртөө зохицуулж сонгож хэрэглэдэг байна.

Мөн насанд хүрсэн хүмүүс хэтэрхий их кофе уух, зууш идэх, тамхи татах гэх мэт эрүүл мэндэд хортой зүйлийн оронд чупа чупс хэрэглэх нь тэдний сонголтондоо сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлдэг ажээ.

Эцэст нь хэлэхэд модон чихэр нь ямар ч насны хүнийг янз бүрийн муу зуршлаас хол байж, өөрийгөө стрессээс болон гутранги байдлаас чөлөөлж, хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тустай, оюун санаа болон гоо зүй, эрүүл ахуйн олон талын ач холбогдолтой бүтээгдэхүүн юмаа.

Одоо CHUPA CHUPS модон чихрийг дэлхийн 170 оронд худалдаалж байгаа бөгөөд монгол дахь албан ёсны дистрибьютороор Глобал Бридж ХХК ажиллаж байна.

Тиймээс хэрэглэгч та бүхэн ойролцоох супермаркет, дэлгүүрүүдээс өөрт таалагдах хүссэн амтаа сонгож авах боломжтой. Учир нь нийт 60 төрлийн CHUPA CHUPS байдгаас монголд 40 төрлийг худалдаалж байгаа ба цаашид Глобал Бридж компаниас чупа чупсын өөр олон шинэ амт төрлүүдийг хэрэглэгчиддээ хүргэсээр байх болно.

No comments:

Post a Comment